card
Захирлын мэндчилгээ

Захирлын мэндчилгээ

76 ДУГААР СУРГУУЛИЙН ЗАХИРАЛ "ЗАХИРЛЫН НЭР"

Тус сургуулийн хөгжил дэвшил, бүтээн байгуулалтад гар бие оролцож бидний үйл ажиллагааг цаг ямагт дэмжиж тусалж байдаг төр захиргааны удирдлагууд, үе үеийн ахмад багш ажиллагсад, нийт төгсөгч шавь нар болон хамтран ажилладаг байгууллагууд, эцэг эхчүүд, мэдлэг туршлагаа харамгүй хуваалцаж байгаа төсөл хэрэгжүүлэгч сургуулиуд, хүүхдийн сайн сайхны төлөө зүрх сэтгэлээ зориулсан бүх хүмүүст багш, ажиллагсад, суралцагчид нийт хамт олныхоо нэрийн өмнөөс баярлаж талархсанаа илэрхийлж мэндлэхийн сацуу шинээр сургуульд элсэн орж байгаа бяцхан шавь нартаа сурлагын их амжилт, биднийг итгэн хүү охиноо хөтлөн зорин ирсэн залуу ээж аавууддаа сургуулийн хөгжил, суралцагчдын төлөвшилд сайнаар нөлөөлөн эцэг эхийн оролцоо манлайлалаараа үлгэрлэж хамтдаа нэгэн зүгт зорилго нэгтэй хамтран ажиллахыг хүсэн санаагаар амар, заяагаар түвшин байж сайн үйлсийн үрийг ашид дэлгэрэхүүлэхийн өлзий төгс сайхан ерөөлийг дэвшүүлье.

Танилцуулга

Онцлох нийтлэл

Цааш үзэх

ЭЕШ мэдээ

Цааш үзэх

Багш нарын амжилт

Цааш үзэх

Сурагч нарын амжилт

Цааш үзэх

Веб холбоосууд




Зургийн цомог

Дэг журам

Сургуульд баримтлах дэг

Манай сургуулийн дотоод журамд сурагчид болон анги удирдсан багш, ажилтан ажиллагсад, туслахаар ажиллах эцэг эхийн дагаж мөрдөх журам, үүргийг тус тус зааж өгсөн байдаг.

Суралцагчдын мөрдөх дэг

1. Хичээлд ирэхдээ дүрэмт хувцсаа цэвэр үзэмжтэй өмсөж, тухай өдрийн хичээлийн хэрэглэлийг бүрэн хангасан байх.
2. Хичээл эхлэхээс 10 минутын өмнө ирж хичээлийн бэлтгэл хангасан байх.
3. Завсарлагааг дэг журамтай өнгөрүүлэх.
4. Хичээлээс хожимдох, хичээлийн явцад ангиас гарах тохиолдолд багшаас зөвшөөрөл авах.
5. Хичээлд анхааралтай идэвхитэй оролцож багш болон нөхөдтэйгээ хамтран ажиллаж хичээлийн агуулгыг бүрэн эзэмшихийн төлөө чармайж тэмдэглэл хөтлөх.
6. Сургуулийн номын сангаас авсан ном сурах бичгийг цэвэр нямбай эдлэн хугацаанд нь хүлээлгэн өгөх.
7. Сургуулийн нийтийн эзэмшлийн болон анги танхимын эд хогшил /сандал, ширээ, цонх, самбар, үзүүлэн/-ыг гамтай зөв хэрэглэж цэвэр үзэмжтэй байлгана.
8. Гутлаа сольж тавчик өмсөнө.
9. 3 дугаар цагийн завсарлагаанаар ангиуд гимнастик хийнэ.

Багшийн мөрдөх дэг

1. Боловсролын багц хууль түүнтэй холбоотой гарсан дүрэм журмын хэм хэмжээг хүндэтгэн сахин биелүүлэн чанд мөрдөнө.
2. Холбогдох хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлэн гаргасан дүрэм журам, сургуулийн зөвлөлийн шийдвэрийг мөрдөх, тэдгээрийг суралцагч, эцэг эх, асран хамгаалагч, иргэдэд сурталчилах суралцагчидаа хуулийг хүндэтгэн дээдэлж сахиж биелүүлдэг болгох.
3. 1 дүгээр ангийн сурагчдад ариун цэвэр, эрүүл мэнд, эрүүл ахуйн зөв дадал хэвшил олгох ажлыг сургуулийн эмчтэй хамтран зохион байгуулах.
4. 1 дүгээр ангийн сурагчдыг сургуулийн орчинд богино хугацаанд дасан зохицох амжилттай суралцахад нь дэмжлэг үзүүлэхүйц ажлуудыг санаачлан зохион байгуулах.

Хичээлэх үеийн дэг

1. Анхаарлаа төвлөрүүлэх
2. Өөрийгөө илэрхийлж сурах
3. Бусдыг хүндэтгэх
4. Бусдыг сонсож сурах
5. Бүтээлч санаачлагатай байх
Сонсохдоо
• Яриаг анхаарч сонсоно
• Хүндэтгэлтэй сонсоно
• Яриаг таслахгүй сонсоно
• Асуулт абйвал ярьж дууссаны дараа асууна
Ярихдаа
• Ярих зүйлээ сайн бодох
• Бусдад ойлгомжтой ярих
• Тод чанга дуугаар ярих
• Өөртөө итгэлтэй ярих
Уншихдаа
• Бусдад сонсогдохоор чанга уншина
• Зөв уншина
• Ухамсартай олйгож уншина
• Хурдан уншина
Бичихдээ
• Олгосноо бичнэ
• Алдаагүй бичнэ
• Цэвэр сайхан бичнэ
• Найруулан бичнэ

Үдийн цайны дэг

1. Ширээгээ арчина
2. Гараа савандаж угаана
3. Гараа ариутгана
4. Үдийн цайгаа цэвэрхэн ууна
5. Нойтон сальфетикаар гараа арчина

Завсарлагааны дэг

1. Баруун гарын дүрэм баримтлах
2. Дасгал хийх
3. Хогоо зориулалтын саванд ангилан хийх

(+976) 11306-049

Сонгинохайрхан дүүрэг, 9-р хороо,