card

Сургуулийн товч танилцуулга

Манай сургууль бага, дунд боловсролын стандарт, бага, суурь боловсролын цөм хөтөлбөрийн агуулгыг хэрэгжүүлдэг. Энэхүү цөм хөтөлбөрт нэгдүгээр ангийн сурагчдын эзэмшвэл зохих чадвар дадлыг дараах байдлаар тодорхойлсон байдаг

  • Танин мэдэхүйн чадамж
    • Сэтгэн бодох
    • Асуудал шийдвэрлэх
  • Хэл-нийгмийн чадамж
    • Харилцах Хамтран суралцах
  • Амьдрах ухааны чадамж
    • Бие даан суралцах
    • Мэдээлэл технологитой ажиллах
    • Эрүүл ахуйн зөв дадал, хэвшилтэй болох

Өмчийн хэлбэр

Төрийн өмчит

Байгууллагын нэр

НЕС-ийн 76 дугаар Бүрэн дунд сургууль

Сургалтын байгууллагын зөвшөөрөл олгосон газар , бүртгэлийн дугаар, огноо

Нийслэлийн Засагдаргын 1997 оны 04 дүгээр сарын 22-ны өдрийн Б/99 дугаар захирамж,   ..... тоот бүртгэлийн дугаар авсан

Байгуулагдсан он

1981,11.11 өдөр

Хууль зүйн хаяг, байршил

Улаанбаатар хот Сонгино Хайрхан дүүргийн 9-р хороо Жанцангийн буудал өөрийн байранд

Сургуулийн хэвшинж

Ердийн

Эзэмшүүлэх боловсрол

Бага, Суурь, Бүрэндунд

Сургалт эрхлэх зөвшөөрөл хүчинтэй огноо

2025 он

Хичээлийн байр, байрны хүчин
Одоо байгаа хүүхдийн тоо
Бага
Суурь
Бүрэн дунд

2/1200
2640
1438
691
511

Багшлах боловсон хүчин тоо /эр-
Мэргэжлийн зэрэг/ багшлах эрх-
Захиргаа, Аж ахуй ажиллагсдын тоо-

111/20
72/100
41/11 нийт 152-150  багш ажиллагсадтай

Боловсролын стандарт төлөвлөгөө хөтөлбөр

БСШУСЯ-ны275 дугаартушаал/11,12-р анги/
БСШУСЯ-ны 103 дугаартушаал/10- анги/
БСШУСЯ-ны 220 дугаартушаал/5-9-р анги/
БСШУСЯ-ны 240 дугаартушаал/1-4-р анги/

Сургуулийн өөрийн удирдлага

Сургуулийн зөвлөл, багш нарын зөвлөл, ажиллагсдын нэгдсэн хурал, Сургуулийн эцэг эхийн зөвлөл

Сурагчдын өөрөө удирдах хэлбэр

Сурагчдын зөвлөл

Сургуулийн бахархал

Ажилсаг,эвсэг чадварлаг багш,хамт олон

Алдар суут шавь нар төгсөгчид

Өдрөөс өдөрт ахиж буй амжилт, ахиц

Анги бүлэг тоо
Бага
Дунд
Ахлах
Ангидүүргэлт

74
37
19
18
35

Холбоо барих утас:

306426,306049,306403

Алсын хараа

Сурагч төгсөгчдийн насан туршийн бахархал, хүндлэлийг хүлээсэн сургууль болно.

Эрхэм зорилго

Мэдлэг боловсрол ур чадвар сайтай багш нартай, шинэ үеийн боловсролыг дэмжигч шилдэг тэргүүний эцэг эхчүүдтэй, сурах арга барил эзэмшсэн бие даан суралцах чадвар төлөвшсөн суралцагсадтай дүүргийн хошой тэргүүний сургууль болно.

Уриа

Хүн бүр хүүхдийн төлөө
Хүүхэд бүр өөрийнхөө төлөө

2019-2020 оны хичээлийн жилийн зорилго:

Багшийн заах арга, ур чадвар, эцэг эхийн үүрэг хариуцлага, суралцагчдын сурлагын чанарыг дээшлүүлнэ.

Зорилт:

  1. Багш бүр заах арга, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, хичээлийн бэлтгэлийг хугацаанд нь чанартай хийж ээлжит хичээлийг үр дүнтэй зохион байгуулах.
  2. Эцэг эх, асран хамгаалагчийн оролцоо хамтын ажиллагааг сайжруулж үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх.
  3. Суралцагчийн эзэмшвэл зохих мэдлэг, чадварын явц, үр дүнд тогтмол шинжилгээ хийж сурлагын хоцрогдолгүй  ажиллах.
  4. Суралцагч бүрийн хөгжил төлөвшилд ахиц гаргах эрүүл аюулгүй сургалтын орчин бүрдүүлэх
  5. Ажиллагсадын ажлын хариуцлага ёс зүй, дэг журмыг сахиулах.

Үнэт зүйлс:

  • Үндэсний хэл, түүх соёл, зан заншил
  • Уламжлал, шинэчлэл
  • Хамтын ажиллагаа
  • Харилцан хүндлэл
  • Ахиц, амжилт, чанар
  • Хариуцлага